“БАЯНТЭЭГ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН МЭДЭЭ

tom bds

“Баянтээг” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016 оны 3-р сарын 23-ны өдөр 10:00 цагт хуралдана.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2016 оны 02-р сарын 18-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. Компанийн 2015 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт бүхий тайлан
  2. Аудитын хорооны тайлан дүгнэлт
  3. Компанийн ТУЗ-ийн болон Гүйцэтгэх удирдлагын 2016 оны цалин урамшуулал болон зардлын төсөв
  4. Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэх тухай
  5. Компанийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох
  6. Компанийн ногдол ашгийн талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэрийг хэлэлцэх

Хаяг: Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын Засаг даргын тамгийн газар, 303А тоот

Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн төв оффис болон компанийн өөрийн байран дээрээс ирж танилцах боломжтой.

 

Холбоо барих: 11-313108, 99012444, 93077676

 

 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС