“БИДИСЕК ҮЦК ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
“БиДиСЕК” ҮЦК ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 03-р сарын 25-ны өдөр 10:00 цагт Улаанбаатар хотод “ цахим хэлбэрээр зохион байгуулагдах болно.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2021 оны 3-р сарын 01
ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:
- Компанийн 2020 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажсан дүгнэлтийг тайлагнах
- Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт
- Компани ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ–н гаргасан шийдвэрийг танилцуулах
- ТУЗ-ийн 2021 оны төсөв батлах
- ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох
Хурлын материал, хурлаас гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 3-р сарын 24-ны өдөр хүртэл 0900-1800 цагийн хооронд “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн байранд ирж танилцах, имэйлээр авах эсвэл харьяалагдах үнэт цаасны компаниас авч танилцах боломжтой.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын Өргөн Чөлөө 27/1 “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн байр
Хурал зохион байгуулах комиссын дарга болон гишүүдтэй холбоо барих:
Утас: 75551919, 99043164
Электрон шуудангийн хаяг: info@bdsec.mn, temuulen@bdsec.mn
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС