“БИДИСЕК ҮЦК” ХК НЬ “ГЛОБАЛ АССЕТ” ХХК-ИЙН ХАРИЛЦАГЧДЫГ ШИЛЖҮҮЛЭН АВАХААР БОЛЛОО

Монголын хөрөнгийн зах зээл дээр брокер, дилерийн үйл ажиллагаа эрхэлж байсан Өмнөд Солонгос улсын хөрөнгө оруулалттай “Глобал ассет” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон тул Санхүүгийн Зохицуулах Хорооноос тус компанийн харилцагчдыг “Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, дилерийн компанийн харилцагчдыг шилжүүлэх тухай журам”-ын дагуу “БиДиСЕК ҮЦК” ХК-ид шилжүүлсэн болно.

Ингэснээр “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн харилцагчдын тоог нэмэгдүүлсэн үйл явдал болсон бөгөөд “Глобал Ассет” ХХК-ийн харилцагчид хөрөнгийн зах зээлийн бүхий л үйлчилгээг болон дансны мэдээллээ манай компаниас чөлөөтэй авах боломжтой юм.

Жич: Хөрөнгийн зах зээл дээр брокер, дилерийн тусгай зөвшөөрөл бүхий компани нь дампуурах эсвэл тусгай зөвшөөрөл зэрэг цуцлагдах үзэгдэл нь хөрөнгө оруулагч, харилцагчдад ямар нэгэн эрсдэлгүй болно. Учир нь хөрөнгө оруулагчдын данс нь 100% төрийн өмчит “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д хадгалагдаж харин гүйлгээ хийх, арилжаанд оролцох үйл ажиллагааг л тухайн брокер, дилерийн компаниар дамжуулан гүйцэтгэдэг билээ.

“БиДиСЕК ҮЦК” ХК
Харилцагчийн алба