“БиДиСЕК ҮЦК" ХК НЬ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТААР НЭР БҮХИЙ 3 ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИЙН ХАРИЛЦАГЧДЫГ ШИЛЖҮҮЛЖ АВАХААР БОЛЛОО.

Монголын хөрөнгийн зах зээл дээр брокер, дилерийн үйл ажиллагаа эрхэлж байсан “Фронтиер ҮЦК” ХХК, "Лондон Азиа Капитал Монголиа ҮЦК" ХХК болон "Зууны Гарц Секьюритис ҮЦК" ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон тул Санхүүгийн Зохицуулах Хорооноос тус үнэт цаасны компаниудын харилцагчдыг “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын дагуу явуулсан уралдаант шалгаруулалтаар “БиДиСЕК ҮЦК” ХК-д шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэхүү шийдвэр гарсантай холбоотойгоор тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан үнэт цаасны компанийн харилцагчид “БиДиСЕК ҮЦК” ХК-иар дамжуулан хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байгаа ба харилцагч та бүхэн манай байгууллагын салбаруудад хандан мэдээлэл, үйлчилгээ авах боломжтой.

Жич: Хөрөнгийн зах зээл дээр брокер, дилерийн тусгай зөвшөөрөл бүхий компани нь дампуурах эсвэл тусгай зөвшөөрөл цуцлагдах зэрэг үзэгдэл нь хөрөнгө оруулагч, харилцагчдад ямар нэгэн эрсдэлгүй болно. Учир нь хөрөнгө оруулагчдын данс нь 100% төрийн өмчит “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д хадгалагддаг ба гүйлгээ хийх, арилжаанд оролцох үйл ажиллагааг л тухайн брокер, дилерийн компаниар дамжуулан гүйцэтгэдэг билээ.

 

“БиДиСЕК ҮЦК” ХК
Харилцагчийн алба