“БИДИСЕК ҮЦК” ХК ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР ШАЛГАРЧ ОЙН МЕДАЛИАР ШАГНУУЛАВ

Top_tax_payer

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс жил бүрийн 6 дугаар сард өнгөрөгч оны Шилдэг татвар төлөгчдөө шалгаруулан өргөмжилдөг билээ.

Энэ удаагийн шилдэг татвар төлөгчдийг шалгаруулах арга хэмжээ дүүргийн татварын хэлтэс байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог байлаа.

Өнөөдөр Бишрэлт зочид буудалд болсон энэхүү арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дарга Б.Батбаяр, Чингэлтэй дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар шилдэг татвар төлөгчдөд 25 жилийн ойн медаль гардуулсан бөгөөд “БиДиСЕК ҮЦК” ХК “2016 ОНЫ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр шалгарч ойн медалиар шагнууллаа.

Шалгаруулалтыг төлсөн татварын хэмжээ, татварыг хугацаандаа төлдөг эсэх, шилдэг санал, санаачлага нэвтрүүлсэн байдал болон НӨАТатварын баримт түгээлт зэргийг харгалзан явуулсан байна.