"БОДЬ ДААТГАЛ" ХК ДИЖИТАЛ ДААТГАЛ КОМПАНИ БОЛОХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД ИНСУР ХХК-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ БАЙГУУЛЖЭЭ.

БОДЬ ДААТГАЛ ХК ХУВЬЦААГАА ХУДАЛДАН АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Бодь даатгал ХК өнгөрсөн оны 6 сард IPO гаргаж, компанийнхаа 20%-ийг олон нийтэд нэгж үнийг нь 113- өөр арилжсан. Үүнээс хойш ердөө хагас жилийн хугацаанд компанийн үйл ажиллагаа ашигтай гарч, хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 5₮-ийн ногдол ашгийг тараасан. Мөн дээр нь нэгж хувьцааны өгөөж 12 сарын байдлаар 22% орчим байсан нь цар тахлын хүнд энэ цаг үед хувьцаа эзэмшигчдэд итгэл төрүүлж, компанийнхаа тогтвортой байдлыг харуулсаар байна.

Өнөөдрийн байдлаар BODI хувьцааны нэгж үнэ 130₮ орчимд байгаа ч цаашид маш эрчимтэй өсч 160₮-д хүрнэ гэж Бодь Даатгал ХК үзэж, өөрийнхөө хувьцааг буцаан худалдан авч эхэллээ. Өнөөдрийн байдлаар 750 орчим сая ₮-ийн хувьцаа худалдаж аваад байгаа бөгөөд 1,0 тэрбум ₮  орчим дүнгээр хувьцаагаа халааслана гэж мэдэгдсэн нь MSE:BODI хувьцааны эрэлт огцом өсөхөд нөлөөлжээ.

“Бодь Даатгал” ХК нь дижитал даатгалын компани болох зорилгын хүрээнд даатгалын үндсэн систем, нөхөн төлбөрийн AI шийдэл, даатгалын дундын мэдээллийн сангийн блокчэйн технологиуд дээр хамтран ажиллахаар даатгалын салбарт сүүлийн 3 жил инноваци нэвтрүүлж буй Инсур ХХК -д хөрөнгө оруулалт хийж стратегийн түншлэл байгуулсан байна.

Түүнчлэн даатгалын хамгийн чухал процесс болох нөхөн төлбөрийн үйл ажиллагааг хүний оролцоогүй шийдвэрлэх системийн хөгжүүлэлт хийгдэж, эхний шатанд бага дүнтэй албан журмын даатгалын нөхөн төлбөрийг цахимаар 100% шийдвэрлэх туршилтын ажил хийгдэж байгаа бөгөөд системийг энэ онд багтаан бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.