“БОДЬ ДААТГАЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛНО.

“Бодь Даатгал” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын мэдээллийг хүргэж байна.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдах огноо:2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагт
Бүртгэх өдөр: 2020.08.17
Хуралдах газар: Улаанбаатар, Монгол Улс, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, 14201, Novotel зочид буудал 4 давхарын хурлын танхимд
Хурлаар хэлэлцэх асуудал:
1. Компанийн 2020 оны эхний хагасын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах
2. 2020 оны хоёрдугаар хагасын бизнес төлөвлөлтийг танилцуулах
3. Хувьцаат компанийн дүрмийг батлах
4. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох
5. ТУЗ-ын үйл ажиллагааны зардлыг батлах тухай
Хурлын материалтай Энд дарж танилцана уу.
Хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн төв оффис болон компанийн өөрийн байран дээрээс ирж танилцах боломжтой.
Хурал зохион байгуулах комисстой холбоо барих утас: 70110280