Бодь Даатгал ХК-ийн IPO амжилттай боллоо.

Бодь Даатгал ХК-ийн IPO амжилттай боллоо
Энэ оны анхны IPO болох Бодь даатгал ХК-ийн IPO худалдан авах захиалгын хугацаа 2020.06.08-ны 17.00 цаг дуусах мөчид иргэд, аж ахуйн нэгжээс худалдан авах нийт захиалга 5,338,107,724 төгрөгт хүрснээр зайлшгүй татан төвлөрүүлэх хэмжээ буюу 5.3 тэрбум төгрөгийг давж IPO амжилттай боллоо.
Өнөөгийн цар тахлын онцгой байдал тогтоосон энэ үед харьцангуй их хэмжээний хөрөнгө оруулалт татаж олон нийтээс татаж чадсан нь даатгалын салбарын болон Бодь даатгал ХК-ийн ирээдүй гэрэлтэй байгааг, түүнчлэн иргэд хөрөнгийн зах зээлд итгэж байгааг илтгэж байна.
Бодь даатгал ХК-ийн энэхүү хувьцаа Монголын Хөрөнгийн Биржийн нэгдүгээр ангиллын компанийн шалгуурыг хангаж байгаа бөгөөд энэ нь компанийн нэр хүнд, байр суурийг харууллаа.
IPO-ны Тэргүүлэгч Андеррайтераар “БиДиСЕК” ҮЦК, Андеррайтераар “Тээвэр хөгжлийн банк” болон “Гаули” ҮЦК; Гэрээт Үнэт цаасны компаниудаар “TDB капитал” ҮЦК болон “Апекс” ҮЦК тус тус ажилласан.
Бодь даатгал компани нь энэхүү татан төвлөрүүлсэн 5.3 тэрбум төгрөгөөр компанийн хөрөнгө оруулалт, инноваци технологийн хөгжүүлэлт, сайжруулалтанд зарцуулна.