2020 оны анхны IPO "Бодь Даатгал"

“Бодь Даатгал” ХХК нь 1995 онд үүсгэн байгуулагдсан, 24 жил тасралтгүй үйл ажиллагаа явуу буй, даатгалын салбарын ууган, тэргүүлэгч компаниудын нэг билээ. Компани нь 21 аймаг, 330 суманд 22 салбар, 650 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр дамжуулан хөдөө орон нутгийг бүхэлд нь хамарсан дэд бүтцээр дамжуулан зах зээлд хамгийн олон даатгалын бүтээгдэхүүнийг санал болгон ажиллаж байна.

Бодь даатгал ХХК нь Франц улсад төвтэй дэлхийд тэргүүлэгч АХА групптэй 2014 оноос давхар даатгал, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Мөн компани нь insurtech технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн цахим даатгалын үйлчилгээгээр салбартаа манлайлан, нөхөн төлбөрийг харилцагчийн хүссэн сошиал сувгуудаар дамжуулан хамгийн богино буюу 20 минутад багтаан шийдвэрлэж байна.

Бодь даатгал ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны 12 сарын 27-ний өдрийн 440 тоот тогтоолоор үнэт цаасаа нийтэд санал болгон, нээлттэй арилжаалах зөвшөөрлийг авсан. Ингэснээр компани нь 4.0-4.8 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө татан төвлөрүүлж хөрөнгө оруулалтанд байршуулах болон технологийн хөгжүүлэлтэнд зарцуулна.

Уг үйл ажиллагааны андеррайтераар “БиДиСЕК ҮЦК” ХК, хуулийн зөвлөх байгууллагаар “Өмгөөллийн ИЭлси” ХХН, үнэлгээний байгууллагаар “Гэрэгэ Эстимэйт” ХХК, аудитын байгууллагаар “БДО Аудит” ХХК нь тус тус хамтран ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгатай танилцах бол энд дарж харна уу.

Хуулийн дүгнэлттэй танилцах бол энд дарж харна уу.

Үнэлгээний тайлантай танилцах бол энд дарж харна уу.

Үнэт цаас гаргагчийн тухай мэдээлэл:
Хувьцааны тоо ширхэг 200,021,760 ширхэг
Нэрлэсэн үнэ 25 төгрөг
Нэмж гаргах хувьцааны тоо

47,063,944 ширхэг

/Нэмж гаргах 35,297,958,

хувьцаа эзэмшигчээс худалдах 11,765,986/

Нэмж гаргаж буй хувь

20%

/Нэмж гаргах 15%,

хувьцаа эзэмшигчээс худалдах 5%/

Нийтэд санал болгох хувьцааны үнэ:
Тогтоосон үнийн арга 113 төгрөг
Захиалгын бүртгэлийн арга 113-135 төгрөг
Үнэт цаасны бүртгэл Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилал