“Газар сүлжмэл” ХК- ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл

gazar

“Газар сүлжмэл” ХК- ийн хувьцаа эзэмшигчдийн  ээлжит хурал 2016.04.11 ны 16 цагт  67.99 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэж хувьцаа эзэмшигчдийн саналаар баталлаа. Үүнд:

  1. Төлөөлөн Удирдах зөвлөлөөс компанийн 2015 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
  2. ТУЗ-ын гишүүнд нэр дэвшигчдийг сонгох
  3. 2015 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг тараах тухай ТУЗ-ын шийдвэрийг танилцуулах

Компанийн үйл ажиллагаа

Компани нь Монгол улсын гаалийн ерөнхий газраас гаргасан журмын дагуу зорчигчдод дэлхийн нэр хүндтэй, Францын нэртэй конъяк, сүрчиг, Канад, Швед, Франц, Англи, АНУ-д үйлдвэрлэсэн дэлхийн тэргүүлэгч брэндийн виски, ром, брэнди, цагаан архи, ликёрь, вино, янжуур, гоо сайхны барааг дараах 2 салбар “Татваргүй барааны дэлгүүр” –ээр дамжуулан худалдаалах үйл ажиллагааг явуулдаг.

  • Алтанбулаг Монгол-Оросын хилийн шалган нэвтрүүлэх цогцолбор /2002 оноос/
  • Улаанбаатар хотын Төмөр Замын Төв буудал дотор /2004 оноос/

2015 оны үйл ажиллагааны тайлан

  • Дэлгүүрийн хаяг, гэрэлтүүлэгийг шинэчлэх зэрэг засварын ажилууд хийгдсэн
  • Дэлгүүр , агуулахыг бүрэн камержуулсан
  • Алтан булаг боомтын салбар дэлгүүрийг 24 цагийн үйл ажиллагаатай болгосон
  • Алтан булагийн боомтын салбар дэлгүүр нь дотоодын компанитай хамтран эсгий, бэлэг дурсгалын зүйлсийг борлуулж эхэлсэн
  • 2 салбарын тусгай зөвшөөрлийг 2019.12.31 хүртэл сунгасан зэрэг ажилууд хийгджээ.

Санхүүгийн гол  үзүүлэлтүүд

Компани салбар 2 дэлгүүрийн үйл ажиллагаанаас олох  цэвэр  ашиг нь  жил бүр өссөн дүнтэй байгаа бөгөөд 2015 оны байдлаар 696.82 сая төгрөгийн цэвэр ашигтай  ажилласан байна.

 Он Нийт хөрөнгө Өр төлбөр Эздийн өмч Борлуулалтын орлого Цэвэр ашиг
2014 1,707,469,700 796,217,900 911,251,800 2,617,957.30 651,732,200
2015 1,665,986,100 934,599,600 731,386,500 2,601,678.30 696,817,000

ТУЗ-ийн гишүүдэд  дараах хүмүүсийн нэр дэвшиж сонгогдов

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг  хувьцаа эзэмшигчдийн хуралаар нэг жилийн хугацаатай 9 гишүүний бүрэлдэхүүнтэй сонголоо.

ТУЗ-ийн бүрэлдэхүүн:

Ердийн гишүүд    Хараат бус гишүүд
Д.Батжаргал М.Батбаяр
Н.Баасанхүү А.Батцэцэг
Б.Удаанжаргал А.Буяннэмэх
Ж.Долгормаа
Л.Батбаяр
Д.Уранчимэг

Ногдол ашиг тараах тухай шийдвэр

“Газар Сүлжмэл” ХК нь 2004 оноос хойш тогтмол ногдол ашиг тарааж ирсэн бөгөөд нийт цэвэр ашгийн 90-100%-ийг тогтмол тараасаар ирсэн. Компани 2015 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 10,201.91 төгрөгийн  буюу нийт 666.8 сая төгрөгийн ногдол ашиг олгохоор ТУЗ-өөс шийдвэрлэсэн байна.

sulgraphic