Газар сүлжмэл ХК-ийн 2,5 тэрбум төгрөгийн 44,251 ширхэг багцын арилжаа хийгдлээ

gazar

(BDSEC)- 2016/07/28. Өнөөдөр 19 ХК-ийн 2,511,3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 101,394 ширхэг хувьцаа арилжаалагдлаа. BDS индекс 0.00%-тай 2,839.00 нэгж, Топ 20 индекс 0.96%-иар буурч 12,654.00 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах Шарын гол /SHG/ 14.97% буурсан, Махимпекс /MMX/ 5.36% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Сүү /SUU/ 7.8 сая төгрөг, Таван толгой /TTL/ 1.2 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 0.4%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Сүү /SUU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 52,222 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Сүү /SUU/ 149.37 7,800,336
Таван толгой /TTL/ 1,404 1,263,600
АПУ /APU/ 423.17 931,820
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Дархан хүнс /DHU/ 5,740 +14.94
Адуун чулуун /ADL/ 1,648 +9.94
АПУ /APU/ 423.17 +2.01
Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Шарын гол /SHG/ 3,208 -14.97
Махимпекс /MMX/ 2,650 -5.36
Гермес центр /HRM/ 130

-3.70