‘ГАЗАР СҮЛЖМЭЛ’ ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

SUL1

 “Газар сүлжмэл” ХК-нийн 2016 оны 2 сарын 29-ний өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар нэгж хувьцаандаа 10,201.91  нийт 666,817,241.42 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашгийг 2016 оны 6 сарын 1-ний өдрөөс эхлэн олгох юм байна.

Тус компани нь 1992 оны 4 сард МХБ-д анх бүртгүүлж байсан. 2002 оны 10 сараас Монгол-Оросын нэвтрүүлэх цогцолборт татваргүй барааны дэлгүүр нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд 2004 оноос Улаанбаатар хотын Төмөр Замын Төв буудал дотор шинэ салбараа нээн  өнөөг хүртэл ажиллуулж байгаа билээ.

Компанийн санхүүгийн тайлангаас харахад 2015 онд өмнөх жилээсээ  45.1 сая төгрөгөөр илүү буюу 696.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Холбоо барих

Утас:          +976-11-305090

Факс:          +976-11-362889

Веб сайт:   www.suljmel.mn

И-Мэйл:     info@gazarholding.mn

Хаяг :

Монгол улс Улаанбаатар хот

Баянгол дүүрэг 1-р хороо

Замчдын гудамж-39, Газар бизнес төв

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж