“ГАН ХИЙЦ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

ghc

"Ган хийц” ХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 2-р сарын 17-ны өдрийн №003 тоот тогтоолоор нэгж хувьцаандаа 100 төгрөг буюу нийт 24.2 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болсон байна.

Энэхүү ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах ба ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2017 оны 3 сарын 4 өдрөөр тогтоожээ.