ГЕРМЕС ЦЕНТР ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

hrr

"Гермес центр" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 01 сарын 31 өдрийн №02 тоот тогтоолоор 2016 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашиг болох 323.6 сая төгрөгийн 98.9 хувь болох 320 сая төгрөгийг нийт гаргасан 78,853,001 ширхэн хувьцаандаа ногдол ашиг хэлбэрээр тарааж үлдсэн 3.6 сая төгрөгийг компанийн цалин урамшуулал болон нөөцийн санд тус тус хуваарилахаар шийдвэрлэсэн байна.