“ГОВЬ” ХК БЕРЛИН ХОТ ДАХЬ ХАМГИЙН ТОМ ХУДАЛДААНЫ ТӨВД САЛБАР ДЭЛГҮҮРЭЭ НЭЭЛЭЭ

 

“Говь” ХК 2016 онд Германы Берлин, Хамбург хотуудад салбар дэлгүүрүүдээ нээж байсан бөгөөд энэ удаад дэлхийд алдартай 300 гаруй хувцасны брэнд, худалдаа үйлчилгээний төвүүдээс бүрдсэн Берлин дахь хамгийн том худалдааны төв болох MALL OF BERLIN-д салбараа нээсэн байна.

Уг салбарт энэ оны 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь үйлдвэрээс гарсан ноолууран бүтээгдэхүүнүүд шууд нийлүүлэгдэж эхлэн гэсэн мэдээллийг “Говь” ХК-ийн зүгээс гаргасан байна.