Говь ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл

IMG_7732

Говь ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016.04.08-ны өдөр тус компанийн дэргэдэх “Мираж” гэр ресторанд зохион байгуулагдаж нийт 85.74%-ийн ирцтэйгээр хуралдлаа.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж батлав:

 

  1. Компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт
  2. Компанийн дүрмийн нэмэлт өөрлөлт
  3. ТУЗ-д нэр дэвшигчид

 

ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг 3 жилийн хугацаатайгаар шинэчлэн сонгов.

 

Хараат бус гишүүд

  • Д.Хүрэлбаатар – ТУЗ-ийн дарга
  • Такеши Камбе
  • Т.Одмаа
  • Д.Гэрэлмаа
  • З.Шагдарсүрэн

 

Жич: З.Шагдарсүрэн нь шинээр томилогдож байгаа бөгөөд 1977 онд төрсөн, Токиогийн их сургууль, АНУ-ийн Мичиганы их сургуулийг дүүргэсэн, магистр зэрэгтэй, Монгол банкинд хуульч, Европын Сэргээн босголт  Хөгжлийн банкинд хуульч, Монголын банкны холбоонд Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

 

Ердийн гишүүд

  • Ц.Баатарсайхан – Говь ХК, Гүйцэтгэх захирал
  • Д.Хулан
  • Хидео Савада
  • Д.Наранбаатар – Говь ХК, Тэргүүн дэд захирал

 

Компанийн 2015 оны бизнес төлөвлөгөөний биелэлт 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

 

Үзүүлэлт Хэмжих нэгж 2015 оны төлөвлөгөө 2015 оны гүйцэтгэл 2016 оны төлөвлөгөө
Борлуулалтын орлого Сая.төг 78,118 71,211 81,246
Үүнээс дотоод борлуулалт Сая.төг 48,364 43,137 49,216
Үүнээс гадаад борлуулалт Сая.төг 29,755 28,074 32,030
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг Сая.төг 40,096 43,273 49,831
Цэвэр ашиг Сая.төг 14,954 10,748 12,485
Экспорт мян.USD 15,792 14,406 15,562

 

 

Ногдол ашиг тараалт

Говь ХК-ийн 2016.01.21-ний өдрийн ТУЗ-ийн тогтоолын дагуу компанийн 2015 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 140 төг буюу нийт 1.09 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн.

Хувьцаа эзэмшигч нар 2015 оны ногдол ашгаа 2016.06.01-ээс эхлэн компанийн байран дээр өөрийн биеэр очиж авах боломжтой ба ҮЦТТТХТөвөөр дамжуулан тараах ажлыг 2016.10.01-ээс өмнө зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Он Нэгж хувьцаанд  зарласан ногдол ашиг (төг)
1996 61
1997 154
1998 150
1999 166
2000 100
2001 20
2005 60
2006 60
2010 100
2011 100
2012 125
2013 130
2014 140
2015 140

 

 

2016 оны онцлох зорилтууд

  1. Гадаадад “Говь” брэндийн 10 дэлгүүр шинээр нээх
  2. Хотын төвд хуучин хэвлэх үйлдвэрийн барилгын суурин дээр баригдах “Галларей Улаанбаатар” цогцолборт тансаг зэрэглэлийн ноолуурын бренд бүтээгдэхүүн борлуулж эхлэх – Шинэ цогцолборын 30% буюу 1700м2 талбайд шинээр дэлгүүр нээнэ.
  3. Онцлох бүтээгдэхүүнүүдийн борлуулалтыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлд пальто 14000 ширхэг, принттэй шааль 15000 ширхэгийг борлуулах, шинээр куртка, цув, өмд үйлдвэрлэж худалдаанд гаргах
  4. 65 жилийн туршлагатай Японы Лапин компани, алдарт маэстро Каваками Казүогоор удирдуулсан Алдекс компани, дэлхийд ”Ширхэгтийн хаан” хэмээн алдаршсан Кондо Кеничи нартай хамтран ажиллах
  5. Үйлдвэрлэлийн шат дамжлагуудын хөдөлмөр зохион байгуулалт, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлснээр бүтээмжтэй уялдуулан ажилчдын цалинг нэмэгдүүлэх
  6. Эргэлтийн хөрөнгийг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх