"ГОВЬ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцсэн асуудал:

1.Компанийн хувьцааг хуваах тухай асуудлыг хэлэлцэн батлах

2.Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн батлах

Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр

Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2018 оны 10 сарын 03-ны өдөр 88.73%-ийн ирцтэйгээр хуралдаж дээр дурьдсан асуудлыг 99.99%-ийн саналаар батлав.

Хувьцаа хуваах зорилго

Компанийн нэгж хувьцааг 100 дахин хувааж, нэгж хувьцааны зах зээл дээрхи үнэлгээр бууруулснаар компанийн хөрөнгийн зах зээл дээр чөлөөт хөрвөх хувь /Free float/-г нэмэгдүүлэн олон хувьцаа эзэмшигчтэй болох боломжийг бүрдүүлж, хувьцааны зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлэн хөрвөх чадварыг сайжруулан улмаар компанийн зах зээлийн үнэлгээг өсгөх, цаашлаад төвлөрлийг бууруулах томоохон ач холбогдолтой үйл ажиллагаа болно.

Хувьцаа хуваах тооцоолол

Үзүүлэлт Хуваахаас өмнө Хуваасны дараа
Нийт гаргасан хувьцаа 7,801,125 ширхэг 780,112,500 ширхэг
Нэг хувьцааны нэрлэсэн үнэ 100 төгрөг 1 төгрөг
Хувьцаат капиталын дүн 780,112,500 төгрөг 780,112,500 төгрөг
Хаалтын ханш- Бүртгэлийн өдрөөр /2018-09-13/ - -
Зах зээлийн үнэлгээ /2018-08-24/ 194,091,990,000 -

Хувьцаа хуваасны ач холбогдол

Компанийн хувьцааг хувааснаар компанид дараах ач холбогдол үүснэ. Үүнд:

  • Хувьцааны хөрвөх чадвар сайжирна
  • Хувьцааны хөрвах чадвар сайжирснаар жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж хувьцааны арилжаа идэвхжиж, компанийн үнэлгээ шинээр тогтсоноор хөрөнгө оруулагчдын эзэмшиж буй хөрөнгийн үнэ цэнэ өснө.
  • Хувьцааны ханш хөрөнгийн бирж дээр хямд үнээр арилжаалагдах нөхцөл бүрдэнэ.
  • Компанийн үйл ажиллагаа өмнөх үеэс илүү нээлттэй, олон нийтэд ил тод болж, компанийн хувьд шинээр хөрөнгө татах боломж үүснэ.
  • Компанийн зах зээлийн үнэлгээ өсөх, зах зээлийн үнэлгээ өсөхийн хэрээр брэндийн нэр хүнд өснө.
  • Хувьцааны үнэ хямд болсноор олон жижиг хувьцаа эзэмшигчтэй болох боломж бүрдэнэ
  • Нэмж хувьцаа гаргахад санал болгох үнийг багаар тогтоох боломжийг олгоно.
  • Компанийн дүрэмд оруулах өөрчлөлт
  • Одоогийн дүрмийн заалт Шинэчилсэн заалт
    Гурав. Компанийн хувьцаа ба хувь нийлүүлсэн хөрөнгө
    1 3.1. Компанийн зарласан хувьцаа нь нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 7 801 125 (долоон сая найман зуун нэг мянга зуун хорин төгрөг) ширхэг энгийн хувьцаанаас бүрдэнэ. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 780 112 500 төгрөг байна. 3.1. Компанийн зарласан хувьцаа нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 780 112 500 (долоон зуун наян сая нэг зуун арван хоёр мянга таван зуун) ширхэг энгийн хувьцаанаас бүрдэнэ. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 780 112 500 төгрөг байна.