ГОВЬ ХК ХУВЬЦААГ ХУВААХ АСУУДЛААР ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРАЛЛАА.

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 26 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын тов:       2018 оны 10-р сарын 3-ны 10:00 цагт

Байршил:            “Говь” ХК-ний Төв дэлгүүрийн дэргэдэх “Мираж” гэр ресторан

Бүртгэх өдөр    2018 оны 9-р сарын 13

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1.              1. Компанийн хувьцааг хуваах тухай асуудлыг хэлэлцэж батлах;
  2.              2. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, батлах.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцахыг хүсвэл 2018 оны 9-р сарын 3-ны өдрөөс эхлэн өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандах эсхүл ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд “Говь”ХК-ийн төв байранд байрлах Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын өрөөнд ирж танилцаж болно.

Саналын хуудсаар урьдчилан санал өгөх хувьцаа эзэмшигчид харилцдаг үнэт цаасны компани дээрээ очиж хурлын материалтай танилцан, саналын хуудсаа бөглөж, үнэт цаасны компаниар дамжуулан 2018 оны 9-р сарын 28-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7555-1919 утсаар лавлана уу.