"ГОВЬ" XK АНУ-Д ШИНЭ САЛБАР НЭЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын үетэй зэрэгцэн Монголын томоохон ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “ГОВЬ” ХК нь 2019 оны 9 сард “АНУ-ийн зах зээлд гарахаар төлөвлөж байгаагаа мэдээлжээ. “Gobi Cashmere USA” нэртэй охин компани нь Лос анжелес хотод байрлах бөгөөд АНУ дахь хэрэглэгчиддээ зориулан интернет худалдааны веб хуудсыг нэвтрүүлэхээр бэлдэж байна.

Одоогийн байдлаар “ГОВЬ” ХК нь Чикаго, Лос Анжелес, Сан Франциско зэрэг хотуудад франчайз дэлгүүрүүдтэй юм.

Энэхүү “Говь” ХК-ийн АНУ-ын зах зээлд нэвтрэх мөн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох зэрэг эерэг мэдээлэл нь хувьцааны ханш өсөж 334 төгрөг /2019 оны 08 сарын 2-ны арилжааны дээд ханш/-т хүрэхэд нөлөөлсөн байна.

Тус компани нь 2016 онд ХБНГУ Берлин хот, Япон улсын  нисэх онгоцны буудал болон 2017 онд БНХАУ-ы эрээн хотод салбараа нээсэн явдал нь хувьцааны ханшид нөлөөлж өсөлт үзүүлсэн.