“ГУТАЛ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

gtl1

Монголын ууган компаниудын нэг болох “Гутал” ХК нь 2015 оны тайлант хугацаанд 1.96 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ дүн нь өмнөх оноос 505.7 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Тус компанийн 2016 оны 2 сарын 19-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар нэгж хувьцаанд 749 /долоон зуун дөчин есөн/ төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2016 оны 3 сарын 16-ны өдрөөр тасалбар болгон гаргаж, ногдол ашгийг 2016 оны 8 сарын 1–ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Баасан гарагт компанийн байранд олгохоор болжээ.

Холбоо барих
Утас:          +976-11-342637
Факс        : +976-11-343267
Веб сайт:   www.gutalco.mn
И-Мэйл:     gutal.company@gmail.com
Хаяг :
Улаанбаатар-17043
Хан-Уул дүүрэг 2-р хороо
Чингисийн өргөн чөлөө

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж