"ДАВААНБУЛАГ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Даваанбулаг" ХК нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг үүгээр мэдэгдэж байна.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн огноо: 2016 оны 4-р сарын 10-ний өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо: 2018 оны 1-р сарын 24-ний өдрийг хүртэл

Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ: 179 төгрөг 

Шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй харилцагчид "Даваанбулаг" ХК болон өөрийн харилцдаг брокерын компанид хандана уу.

Шаардах эрх хэрэгжүүлэгч "Даваанбулаг" ХК:   УБ, БГД, 4-р хороо 2-р хороолол, ТЗЭ-ийн "АСТРА" төвийн 2-р давхар холбогдох утас: 99701050, 96811008

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж