"ДАРХАН ЗОЧИД БУУДАЛ" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУВААХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

dzg

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “Дархан зочид буудал” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 89 453 ширхэг хувьцааг 100 хувааж, нэг бүр нь 1.0 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 8 945 300 ширхэг энгийн хувьцаа болгон өөрчлөхөөр шийдвэрлэлээ. Ингэснээр хувьцааны хоёр дахь зах зээл дэх эргэлт нэмэгдэж, хөрвөх чадвар сайжирна гэж үзэж буй юм.

Хувьцаа хуваахтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 80 тоот албан шаардлагаар “Дархан зочид буудал” ХК-ийн үнэт цаасны арилжааг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн түр зогсоосон аж.