"ЕВРАЗИА КАПИТАЛ ХОЛДИНГ ҮЦК" ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАЛАА.

"Евразиа капитал холдинг" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын 2019 оны 19/5 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2019 оны 12 сарын 19-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.

Хураангуй мэдээлэл:

Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо: 2019 оны 12 сарын 19-ны өдрийн 11:00 цагт

Бүртгэх өдөр: 2019 оны 12 сарын 02

Хуралдах газар: Реженси Резиденс байр 3-р давхар 314 тоот /Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Олимпийн гудамж/

Хурлаар хэлэлцэх асуудлууд: 

  1. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  2. Компанийн хэлбэрийг өөрчлөх эсэх
  3. Компани өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг зөвшөөрөх
  4. Компанийг татан буулгах эсэх болон татан буулгах комисс томилох
  5. Бусад.

 

Компанийн ээлжит бус хурлын материалыг ЭНД ДАРЖ авна уу.

Хурлаар хэлэлцэх асуудал болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах утсаар холбогдоно уу. 

Хурал зохион байгуулах комисс: 99094422; 77119799

Мэйл хаяг: broker.dealer@eurasiac.com

"БиДиСЕК ҮЦК" ХК: 7555-1919 /4/