ЗАРИМ КОМПАНИЙН ҮНЭТ ЦААС ХӨРӨНГИЙН БИРЖИЙН БҮРТГЭЛЭЭС ХАСАГДЛАА.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Дархан мах экспо” ХК, “Эвлэл” ХК, “Ажлын хувцас” ХК-ууд нь татан буугдсан болох нь баримтаар тогтоогдсон, мөн “Аззан” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй, “Бэрэн майнинг” ХК нь үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрч бүртгэснээс хойш зургаан сарын дотор тухайн үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргаагүй тул 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/139 тоот тушаалаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн жагсаалтаас хассан байна.