ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫН 2 ДОГЧ ЗАХ ЗЭЭЛД 112,822,300.00 ДҮНГЭЭР АРИЛЖИГДЛАА

(BDSEC)- 2016/08/31. Өнөөдөр 20 ХК-ийн 16,9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 34,535 ширхэг хувьцаа Засгийн Газрын бонд 112,8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1,139 ширхэгээр тус тус арилжаалагдлаа. BDS индекс 0.02%-иар буурч 2,674.00 нэгж, Топ 20 индекс 1.37%-иар буурч 11,798.00 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлт бууралтанд индексийн сагсанд багтах Монгол нэхмэл /MNH/ 14.93% буурсан, Газар сүлжмэл /SUL/ 14.83% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд АПУ /APU/ 11.4 сая төгрөг, Талх чихэр /TCK/ 2.5 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 10.7%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас АПУ /APU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 29,099 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
АПУ /APU/ 391.88 11,403,255
Талх чихэр /TCK/ 19,500 2,573,750
Таван толгой /TTL/ 1,386 1,684,948
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Их барилга /IBA/ 4,497 +14.98

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Монгол нэхмэл /MNH/ 5,700 -14.93
Газар сүлжмэл /SUL/ 45,520 -14.84
Материалимпекс /MIE/ 8,100 -14.74

Бонд Үнэ Тоо ширхэг
Засгийн Газрын үнэт цаас/ZGEB-BL-25/10/16-A0068-0

 

99053.8

 

1,139