Засгийн газрын бондын 2 догч зах зээлд 131,944,040 дүнгээр арилжигдлаа

(BDSEC)- 2016/08/29. Өнөөдөр 11 ХК-ийн 9,8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 24,780 ширхэг хувьцаа Засгийн Газрын бонд 131,9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1,331 ширхэгээр тус тус арилжаалагдлаа. BDS индекс 0.00%-тай 2,732.00 нэгж, Топ 20 индекс 0.10%-иар өсч 11,960.00 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах Гутал /GTL/ 2.97% өссөн, Талх чихэр /TCK/ 1.54% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Гутал /GTL/ 4.2 сая төгрөг, АПУ /APU/ 2.5 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 4.7%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Сүү /SUU/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 16,940 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Гутал /GTL/ 17,000 4,250,000
АПУ /APU/ 410.5 2,463,000
Сүү /SUU/ 138.08 2,339,110
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Гутал /GTL/ 17,000 +2.97
Талх чихэр /TCK/ 19,800 +1.54
АПУ /APU/ 410.5 +0.37

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Зоос гоёл /ZOO/ 195,000 -14.85
Авто импекс /AOI/ 2,000 -11.11
Сүү /SUU/ 138.08 -2.76

Бонд Үнэ Тоо ширхэг
Засгийн Газрын үнэт цаас/ZGEB-BL-25/10/16-A0068-0

 

96,800

 

2,028