ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫН 2 ДОГЧ ЗАХ ЗЭЭЛД 99,995,100.00 ДҮНГЭЭР АРИЛЖИГДЛАА

(BDSEC)- 2016/09/07. Өнөөдөр 11 ХК-ийн 8,6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 13,982 ширхэг хувьцаа Засгийн Газрын бонд 99,9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1,007 ширхэгээр тус тус арилжаалагдлаа. BDS индекс 0.01%-иар буурч 2,668.00 нэгж, Топ 20 индекс 0.23%-иар буурч 11,703.00 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн бууралтанд индексийн сагсанд багтах Монголын цахилгаан холбоо /MCH/ 6.61% буурсан, Таван толгой /TTL/ 2.73% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Говь /GOV/ 3.4 сая төгрөг, УБ БҮК /BUK/ 2.6 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 5.6%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас УБ БҮК /BUK/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 8,850 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Говь /GOV/ 8,470 3,439,590
УБ БҮК /BUK/ 300 2,655,000
АПУ /APU/ 393.86 1,375,770
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Могойн гол /BDL/ 4,600 +6.98
Гутал /GTL/ 16,900 +2.36
Адуун чулуун 1,450 +1.40

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Монголын цахилгаан холбоо /MCH/ 607.06 -6.61
Таван толгой /TTL/ 1,320 -2.73
Баянтээг /BTG/ 10,490 -1.41

Бонд Үнэ Тоо ширхэг
Засгийн Газрын үнэт цаас/ZGEB-BL-25/10/16-A0068-0

 

99,300

 

1,007