"МАНДАЛ ДААТГАЛ" ХК-ИЙН ХУВЬЦААГ 100 ХУВААХ ШИЙДВЭРИЙГ СЗХ-НЫ ХУРАЛДААНААР ЗӨВШӨӨРЛӨӨ.

Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй ”Мандал Даатгал” ХК-ийн нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 6,243,016 ширхэг энгийн хувьцааг 100 хувааж, нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 624,301,600 ширхэг хувьцаа болгох шийдвэрийг СЗХ-ны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар зөвшөөрлөө. Шийдвэртэй холбоотойгоор тус хувьцааны арилжааг түр хугацаагаар зогсоож, хувьцааг хуваахтай холбоотой ажлууд цаашид хийгдэх юм.