"МАНДАЛ ДААТГАЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд үнэт цаасаа санал болгон гаргаж буй  "Мандал даатгал" ХК нь нийт хувьцааныхаа 25 хувь буюу 1,560,754 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 4800 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 7.49 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн захиалгыг авч эхлээд билээ.

Тус компани нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг сайжруулах, түүнчлэн, СЗХ-ноос батлагдсан "Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага"-ын дагуу зарцуулахаар төлөвлөсөн байна.

Энэхүү хувьцааны андеррайтерингийн үйлчилгээг "Голомт капитал ҮЦК" ХХК, аудитын үйлчилгээг “Улаанбаатар Аудит Корпораци” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Өмгөөллийн Батбаяр энд Партнэрс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит” компани үзүүлж байна.

Үнэт цаасны худалдан авах захиалгыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хүлээн авна.

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг Энд дарж үзнэ үү.