“МАТЕРИАЛ ИМПЕКС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“Материал импекс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2018.11.02-ны өдрийн 10:30 цагт

Бүртгэх өдөр: 2018.10.12-ны өдөр

Хуралдах газар: БГД-ийн 4-р хороо, Нарны зам 16/5,  “Материал импекс” ХК-ийн өөрийн байр

Хурлаар хэлэлцэх асуудлууд: 

1. "Материал Импекс" ХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай банк бус санхүүгийн байгуулага үүсгэн байгуулах эсэх;

2. ББСБ үүсгэн байгуулах бол дүрэмд өөрчлөлт оруулах.

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

Ажлын өдрүүдэд БГД-ийн 4-р хороо,  “Материал импекс” ХК-ийн  байранд ирэх эсхүл харилцдаг брокерын компаниас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Хурал зохион байгуулах коммис: 70079924, 96051933

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж