“МАТЕРИАЛ ИМПЕКС” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

construction

"Материал импекс” ХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 2-р сарын 13-ны өдрийн №08 тоот тогтоолоор нэгж хувьцаандаа 18 төгрөг буюу нийт 24.6 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар болсон байна.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтийг 2017 оны 3 сарын 27-ны өдрөөр гаргах бөгөөд ногдол ашгийг 2017 оны 12 сарын 31 өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК болон өөрийн компанийн байранд тараахаар болжээ.