“МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАЛАА

images

“Монгол Базальт” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 180611 тоот шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2018.07.27, 14:00 цагт

Бүртгэх өдөр: 2018.07.02

Хуралдах газар: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Корпорейт зочид буудлын хурлын танхимд хуралдана.

Хурлаар хэлэлцэх асуудлууд: 

1. Компанийн дүрмийг батлах тухай;

2. Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;

3. ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулалын хэмжээг тогтоох;

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

Ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд УБ хот, СБД 1-р хороо, Фламинго Тауэр, 7 давхарт

Хурал зохион байгуулах коммис: ТУЗ-ын нарийн бичгийн дарга Х.Одончимэг 7511-4444, 99874150, Имэйл: Odonchimeg.Bazalt@gmail.com