"МОНГОЛ ДААТГАЛ" ХХК-ИЙГ "ХОРГО ХАЙРХАН" ХК-Д НЭГТГЭН, ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА.

"Хорго Хайрхан" ХК-ийн 2018 оны 4 дүгээр сард болж өнгөрсөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар "Монгол Даатгал" ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулах, нэмж хувьцаа гаргах болон шинэчилсэн дүрмийг батлаад байсан билээ.Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит XVIII хуралдаанаар “Монгол даатгал” ХХК-ийг “Хорго хайрхан” ХК-д нэгтгэн, оноосон нэр өөрчлөхийг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсныг бүртгэсэн байна.