“ЗООС ГОЁЛ” ХК-ИЙН ХУВЬЦААГ НЭГТГЭХЭЭР БОЛЖЭЭ

450 Санхүүгийн Зохицуулах Хорооны 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын 366 тоот тогтоолоор “Зоос Гоёл” ХК-ийн хувьцааг нэгтгэх ажлыг зөвшөөрч, бүртгэлд өөрчлөлт оруулахаар болжээ.

Ингэснээр 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 288 ширхэг энгийн хувьцааг нэг бүр нь 28,800 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1 ширхэг энгийн хувьцаа болгон нэгтгэж байгаа юм байна. Тус компани нь нийт 3,754,944 ширхэг хувьцаатай ба хувьцаа нэгтгэсний дараа нийт 13,038 ширхэг энгийн хувьцаатай болно.

Хувьцаа эзэмшигч нь компанийн хувьцааг нэгтгэх шийдвэр гарсантай холбогдуулан нэгж хувьцааг 850 төгрөгөөр тооцож өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг компаниас шаардах эрхтэй юм байна. Харин хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх сонирхолтой, эзэмшиж буй хувьцааны ширхэг нь 288 ширхэгт хүрэхгүй байгаа хувьцаа эзэмшигчдийн хувьд хувьцаагаа уг тоонд хүргэхийн тулд  зах зээл дээрээс нэмж худалдан авах шаардлагатай юм байна.

“Зоос Гоёл” ХК-ийн хувьцааны арилжаа нь хамгийн сүүлд 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр явагдаж хаалтын ханш 1040 төгрөг дээр тогтож байжээ. Түүнээс хойш уг компанийн хувьцааны арилжааг түр зогсоогоод байсан билээ.

Тогтоол үзэх бол http://frc.mn/legal/detail?id=4593 –ээс үзнэ үү