МОНГОЛ ШУУДАН ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗАРЛАЛАА

mnp1

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах хугацаа: 2017 оны 01 сарын 25-ны өдөр 10:00 цагт

Бүртгэх өдөр:                                                         2017 оны 01 сарын 04-ны өдөр

Хуралдах газрын хаяг:                                 “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн хурлын танхимд

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. Хувьцаа эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт буюу хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай;
  2.  “Монгол шуудан” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд Төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх гишүүнээр түр томилогдсон гишүүдийг томилох тухай;
  3. Хараат бус гишүүнийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, томилох тухай;

Хурал зохион байгуулах коммисын бүрэлдэхүүн:

            Тооллогын комиссын дарга: С.Халиунаа /Ард Санхүүгийн Нэгтгэл ХК-ийн хуулийн зөвлөх/, Гишүүд: А.Нандин-Эрдэнэ/”Монгол шуудан”ХК-ийн ШТГ-ын мэргэжилтэн/, Б.Онон/”Монгол шуудан”ХК-ийн БХГ-ын мэргэжилтэн/, Хурал зохион байгуулах комисс ” Монгол шуудан”ХК-ийн Гүйцэтгэх захирлын томилсон ажилын хэсэг

Хуралын материалтай ЭНД ДАРЖ танилцана уу.