“Монгол шуудан” ХК 14.66%-ийн өсөлттэй арилжигдлаа

(BDSEC)- 2016/01/20. Өнөөдөр 11 ХК-ийн 34,8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 3,221 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 1.36%-иар өсч 2,836.82 нэгж, Топ 20 индекс 0.21%-иар буурч 12,198 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлтөнд индексийн сагсанд багтах Фронтиер Лэнд Групп /MDR/ 15.00% өссөн, Монгол шуудан /MNP/ 14.66% өссөн үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Сүү /SUU/ 7,8 сая төгрөг, Апу /APU/ 1.0 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 25.33%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Монгол шуудан /MNP/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 1,550 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Сүү /SUU/ 100,000 7,800,000
Апу /APU/ 3,770 1,006,567
Говь /GOV/ 8,200 820,000
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Фронтиер Лэнд Групп /MDR/ 460 +15.00
Монгол шуудан /MNP/ 212.12 +14.66
УБ-БҮК /BUK/ 29,000 +1.33

 

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Мик /MIK/ 12,200 -2.40
Оллоо /OLL/ 90 -1.10