“МОНГОЛ МАХ ЭКСПО” ХУВЬЦААТ КОМПАНИЙ ҮНЭТ ЦААС БҮРТГЭЛЭЭС ХАСАГДЛАА

mongol_mahСанхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 309 тоот тогтоол, “Монгол мах экспо” ХК-ийн 63/2015 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн бүртгэлийн шалгалтын тайлан, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын санал, дүгнэлтийг тус тус үндэслэн  “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 301 тоот тушаалаар “Монгол мах экспо” хувьцаат компанийн нийт гаргасан 328,609 ширхэг хувьцааг бүртгэлээс хаслаа. Тус компани Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдсанаар компанийн зохион байгуулалт өөрчлөгдөж хязгаарлагдмал хариуцлагатай компани болж байгаа юм.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж