“МОНОС ХҮНС” КОМПАНИД IPO ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО.

Санхүүгийн зохицуулах хороо 2019 оны 3 дугаар сарын 13-ний өдөр хуралдаж, “МОНОС ХҮНС ” компанид IPO гаргах тусгай зөвшөөрөл олголоо. “МОНОС ХҮНС” компани нь 8.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт гаргасан хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг энгийн хувьцааг нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгох юм.
Тус компани татан төвлөрүүлэх хөрөнгөөр, олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг стандартыг нэвтрүүлсэн, орчин үеийн дэвшилтэд технологи, тоног төхөөрөмж бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулахаар зорьж байна. Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг Голомт Капитал ҮЦК ХХК үзүүлж байна.