МЭДЭЭ

"БиДиСЕК ҮЦК" ХК үндэсний компаниуд, үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, санхүүгийн цогц, чанартай үйлчилгээг хүргэх зорилгын хүрээнд үндэсний олон компаниудын IPO-г хөрөнгийн зах зээл дээр амжилттай гаргасан.

Эдгээрийн анхны IPO болох “Женко тур бюро”ХК-ийн хувьцааг 2006 онд олон нийтэд санал болгож амжилттай борлуулснаар дэлхийд хамгийн том морьт хөшөө болох Чингис хааны хөшөөт цогцолбор баригдсан түүхтэй.

2017-2018 ондуудад манай компани “Женко тур бюро”ХК-ийн хувьцааны зарим багцуудыг худалдаж авснаар нийт хувьцааны 33 хувийг эзэмшиж томоохон хувьцаа эзэмшигч болж компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд орж ажилласан бөгөөд энэ хугацаанд хэд хэдэн ажлууд хэрэгжүүлсний дотроос  Shareholder Activism арга хэмжээг онцолж байна.

Энэхүү арга хэмжээний дагуу хүний нөөцийг чадавхижуулах, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, урамшууллын систем, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах, хяналт, тайлагналыг боловсронгуй болгох, ТУЗ дэхь хараат бус хяналтыг идэвхижүүлэх тал дээр тодорхой санаачлагууд гарган хэрэгжүүлэхэд компанийн ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагатай нягт хамтран ажилласны үр дүнд  компанийн цэвэр ашиг 2018 онд 202 сая төгрөг байсан бол 2019 онд 1.25 тэрбум төгрөг болон өссөн  билээ.

Манай компанийн үндсэн үйл ажиллагааны нэг нь IPO хийж буй компаниудын хувьцааг эзэмших замаар хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааг нь дэмждэг.

Энэ зорилгоор дараа дараагийн компаниудад хийх хөрөнгө оруулалт, IPO босгох бодлогын хүрээнд “Женко тур бюро”ХК-ийн хувьцааг зарснаар тус компанийн хувьцааны эзэмшилгүй боллоо.

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хамгийн компани болох “Женко тур бюро”ХК-ийн хамт олон, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдад ажлын өндөр амжилт хүсэе.