“Оллоо” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл

Olloo 2017

2016 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

 

Сайтын хувьд мэдээний бичлэгийн чанар сайжруулах, мэдээний тасралтгүй байнгын урсгалыг ханган сайтын хандалтыг нэмэгдүүлэхийг чухал зорилт болгон ажиллажээ. Одоо ажиллаж байгаа Оллоо веб сайтын 5-р хувилбар ашиглалтын явцад засаж сйажруулах ажлууд гарч байгаа тухай бүр нь засваруудыг хийж сайтын найдвартай жигд ажиллагааг хангаж ажилласан.

 

Санхүүгийн хувьд 2016 хүндхэн жил болж өнгөрсөн. Нийт жилийн орлого 50.7 сая төгрөг ба 153 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Санхүүгийн тайланг Нийслэл аудитаар хянуулсан.

 

БАЛАНС /мян. төг/

ҮЗҮҮЛЭЛТ 2016 он
Эргэлтийн хөрөнгийн дүн 1,117.6
Эргэлтийн бус хөрөнгийн дүн 1,093,070.1
Нийт хөрөнгийн дүн 1,094,187.7
Өр төлбөрийн нийт дүн 57,017.7
Эзэмшигчийн өмчийн дүн 1,037,170.1
Өр төлбөр ба эзэмшигчийн өмчийн дүн 1,094,187.8

 

ОРЛОГЫН ТАЙЛАН /мян. төг/

ҮЗҮҮЛЭЛТ 2016 он
Борлуулалтын орлого 50,716.4
ББӨ
Үйл ажиллагаа /борлуулалт, ерөнхий удирдла/-ны зардал 204,030.7
Үндсэн үйл ажиллагааны ашиг/алдагдал (153,314.3)
Үндсэн бус үйл ажиллагааны ашиг/алдагдал
Татвар төлөхийн өмнөх ашиг/алдагдал (153,314.3)
Орлогын татварын зардал
Татварын дараах ашиг/алдагдал (153,314.3)

 

 

2017 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2017 онд мэдээний бичлэгийн чанар сайжруулах, сайтын хандалтыг нэмэгдүүлэх нь энэ жилийн хувьд хамгийн чухал ажил зорилт байх болно. Гадаад хэлний орчуулгын мэдээний чанарт анхааран ажиллаж, өөр хэвлэл мэдээлэлд орчуулагдаагүй шинэ содон мэдээг орчуулж уншигчдад хүргэнэ.

Санхүүгийн боломжоос шалтгаалан энэ ондоо багтаан Оллоо веб сайтын 6-р хувилбарыг ашиглалтанд оруулах зайлшгүй шаардлагатай байна. Мөн энэ онд Apple, Android утсанд зориулсан Application хийж ашиглалтанд оруулна.

 

Онлайн худалдаа эрхлэх

Бүх төрлийн бараа тэр дундаа сонин содон анхаарал татахаар, хүний хэрэгцээг хангахуйц, үнийн хувьд боломжийн барааг судлан вэб сайтаараа сурталчилан борлуулах, үнэгүй хүргэлт хийх үйлчилгээг судлан нэвтрүүлнэ. Цаашдаа бусад бизнесийн байгууллагууд ба хувь хүний бараануудыг худалдан борлуулж, борлуулалтын хувь аван орлого олох боломжтой.

 

Оллоо GPS борлуулах

2010 онд Оллоо нэрээ ашиглуулан GPS зах зээлд амжилттай борлуулсан. Энэ 5 сарын сүүлээс эхлэн Оллоо GPS-ийг Сангомех ХХК-тай хамтран зах зээлд дахин борлуулахаар ажиллаж байна. Сангомех ХХК нь Оросын Навителаас албан ёсны хамтран ажиллах гэрээтэйгээр хиймэл дагуулын эрх ба лицензээ авсан компани юм. Мөн Тагнуулын ерөнхий газраас авсан зөвшөөрлын бичгийн дагуу болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас албан ёсны гэрээ байгуулан хууль холбогдох журмуудын дагуу Монгол орны шинэчилсэн хамгийн сүүлийн үеийн газрын зургийг авахаар хамтран ажиллаж байна.

Энэхүү GPS нь гар утсанд шууд суулгахаар, эсвэл Оллоо нэртэй GPS төхөөрөмжтэй нь хамт борлуулахаар 2 төрлөөр худалдаанд гарах юм.

 

ТУЗ-ийн гишүүдийн танилцуулга

 

Ердийн гишүүд

  1. П.Бүүвэйбаатар – “Ивээл” ХХК-ийн захирал
  2. Ш.Энхбаяр – “Эрдэнэт хивс” ХХК-ийн захирал
  3. Ж.Нямханд – “Asia pacific securities” ҮЦК-ийн дилер
  4. Б.Батчимэг - “Asia pacific securities” ҮЦК-ийн дотоод хяналтын ажилтан
  5. Н.Батжин - “Asia pacific securities” ҮЦК-ийн шинжээч

 

Хараат бус гишүүд

  1. Г.Энхтөр
  2. Б.Батхуяг – “Галактоз” ХХК-ийн захирал
  3. Б.Хүрэлхүү – “Номин констракшн” ХХК-ийн захирал
  4. С.Сайнбат – “Номин холдинг” ХХК-ийн захирал