“ОЛЛОО” ХК –ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

olloo

“Оллоо” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016.04.15-ний өдрийн 17 цагт компанийн өөрийн байранд нийт хувьцаа эзэмшигчдийн 55.8%-ийн ирцтэйгээр хуралдлаа.

Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралд оролцогчдын 100% саналаар дэмжин баталсан.

 

  1. Компанийн 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлт,
  2. Компанийн 2016 оны ерөнхий төлөвлөгөө,
  3. ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөн томилох асуудал

 

Компанийн тухай:

Үйл ажиллагааны чиглэл www.olloo.mn мэдээллийн сайт
Гаргасан хувьцааны тоо 9,700,497 ширхэг
Хувьцааны хаалтын ханш /2016.04.15/ 95 төгрөг
Зах зээлийн үнэлгээ /2016.04.15/ 921,547,215 төгрөг
Хувьцааны төвлөрөл 62.67%

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэх өдөрөөр нийт гаргасан хувьцааг 403 хүн эзэмшиж байна.

Компани 2015 онд нийт 80.25 сая төгрөгийн борлуулалт хийн, 142.96 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. Иймд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

 

Санхүүгийн үзүүлэлт /сая төгрөг/  
Эргэлтийн хөрөнгө 1.05
Эргэлтийн бус хөрөнгө 1,224.17
      Биет хөрөнгө 23.04
      Биет бус хөрөнгө 1,201.13
Нийт хөрөнгө 1,225.22
Өр төлбөр 34.73
Эздийн өмч 1,190.48
Өр төлбөр ба эздийн өмч 1,225.22

 

Орлогын тайлан /сая төгрөг/  
Борлуулалтын орлого 80.25
ББӨ 6.6
Үйл ажиллагааны зардал 216.62
Үйл ажиллагааны ашиг, алдагдал (142.96)
Орлогын татвар -
Татварын дараах ашиг алдагдал (142.96)

 

2015 онд 3 компанитай ажил гүйцэтгэх гэрээ, 6 компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан.

 

Компани СЗХ-ны шалгалтын дагуу дараах ажлуудыг гүйцэтгэсэн:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээнд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөн бүртгүүлсэн,
  • Компанийн хөрөнгийн дахин үнэлгээг гүйцэтгүүлсэн ба 2015/07/01-ны өдрийн байдлаар 1,282,502.7 мянган төгрөг гэж үнэлсэн,
  • Хөрөнгийн үнэлгээний дагуу 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд өөрчлөлт оруулсан.

 

2016 оны ажлын төлөвлөгөө:

  • Сонгуулийн үеийн үнийн санал, төлөвлөгөө гарган намууд болон нэр дэвшигчидтэй уулзалт зохион байгуулах,
  • УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, АСЕМ-ын уулзалттай холбоотой орж ирэх борлуулалтын орлогыг ашиглан компани өөрийн байртай болж үйл ажиллагаа явуулж буй түрээсийн байрыг өөрчлөх,
  • ISO болон андройд үйлдлийн системд зориулсан апликейшн хийж ашиглалтанд оруулах,
  • Өөрийн сайт болон смарт утасны апликейшнд тулгуурлан интернет худалдааг эхлүүлэхээр төлөвлөж байна.

 

Шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүд:

Овог нэр Албан тушаал
1 Пүрэвдорж Бүүвэйбаатар Ивээл ХХК-ий Ерөнхий захирал
2 Шагдарсүрэн Энхбаяр Номин холдинг ХХК-ий Ерөнхий захирал
3 Бямбаа Хүрэлхүү УИД ХК-ий гүйцэтгэх захирал
4 Санжаа Сайнбат Номин коммуникейшн ХХК захирал
5 Баатархүү Батчимэг "Азиа Пасифик Секьюритис" ХХК-д Дотоод хяналт
6 Жаргалсайхан Нямханд APS дилер
7 Нацагдорж Батжин APS судалгааны шинжээч
8 Гэрэл Энхтөр хувиараа
9 Бямбажав Батхуяг Галактоз ХХК