“Сүү” ХК-ий нэгж хувьцаа 153800 төгрөгт хүрлээ

(BDSEC)- 2016/02/16. Өнөөдөр 13 ХК-ийн 25,6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 6,353 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 5.48%-иар буурч 2,736 нэгж, Топ 20 индекс 0.09%-иар өсч 11,764 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлт бууралтанд индексийн сагсанд багтах Женко тур бюро /JTB/ 12.42% өссөн, Баянтээг /BTG/ 5.83% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Сүү /SUU/ 23,5 сая төгрөг, Апу /APU/ 0.6 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 94.5%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Монинжбар /MIB/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 2,810 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Сүү /SUU/ 153,800 23,535,000
Апу /APU/ 3,689 697,170
Монгол шуудан /MNP/ 310 664,020
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Женко тур бюро /JTB/ 86.56 +12.42
Монголын цахилгаан холбоо /MCH/ 740.44 +4.88
Сүү /SUU/ 153,800 +0.92

 

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Баянтээг /BTG/ 16,000 -5.83
Нэхээсгүй эдлэл /NXE/ 1,145 -4.58
Монгол шилтгээн /MSH/ 765 -4.38