"СҮҮ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

suu01

"Сүү” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 8-р сарын 04-ний өдрийн №09 тоот тогтоолоор компанийн нийт хуримтлагдсан ашгаас нэгж хувьцаандаа 10 төгрөг буюу нийт 3.44 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2017 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2017 оны 4-р сарын 05-ны өдрөөр гаргах бөгөөд ногдол ашгийг 2017 оны 9-р сарын 04-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна.

process-product7