ТАХЬКО ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

tah

Тахько ХК-ийн Хувьцаа Эзэмшигчдийн хурал 2016 оны 04 дүгээр сарын 28 ны 10 цагт Анкор төвийн хурлын зааланд 86.9%-ийн ирцтэйгээр эхэлсэн .

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.

Үүнд:

  • Компанийн 2015 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлэж батлах.
  • ТУЗ-ийн гишүүдийг сонгох
  • ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн даргын цалин, урамшуулалын хэмжээг тогтоож , дотоод ажлын зардлын төсвийг тус тус дийлэнх олонхи буюу 63% -н дэмжсэн байна.

КОМПАНИЙН ТУХАЙ ТОВЧ

1931 оны 4 дүгээр сарын 15 нд Улаанбаатар хотод эмэгтэйчүүдийн оёдлын 1 дүгээр артель байгуулагдаж, Монгол Улсын оёдлын үйлдвэрийн салбар болон тус компанийн үндэс суурь тавигдсан, 1972 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Оёдлын үйлдвэрийн нэгдэл болон өөрчлөн байгуулагдсан бөгөөд 1992 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Тахько ХК болон өөрчлөн байгуулагдаж өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байна.

Тахько ХК байгуулагдсан цагаас хойш хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг жил бүр тогтоосон хугацаанд зарлан хуралдуулж, хурлын зар мэдээг хүргэх хэвшүүлж ирсэн бөгөөд хувьцаа эзэмшигдэд 1993-2014 оны хооронд нийт 628,7 сая төгрөгийн ногдол ашиг олгоод байна.

Одоо тус компани үл хөдлөх хөрөнгийн түрээс, үйлчилгээ, гадаад дотоод худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг, улсын төсөвт болон нийгмийн даатгал, татварын байгууллагад өр төлбөргүй болно.

Тахько ХК нь 2015 онд ТУЗ-ийн хурлыг 8 удаа хуралдуулж 13 асуудал, 43 тогтоол шийдвэрийг гаргасан байна.

2015 оны санхүүгийн тайлангаа Олон улсын нэр хүнд бүхий 4-н том Аудитын байгууллагын нэг болох ПРАЙСУОТЕРХАУСКУПЕРС ХХК (PWC)-ийг сонгон шалгаруулан компанийн санхүүгийн үйл ажиллагаанд явцын болон жилийн эцсийн аудитын тайланд дүгнэлт гаргуулан санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллаж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

  • МА II ТЭДИ төвийн дээврийн их засвар

Дээврийн их засварын ажлыг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан 39,4 сая төгрөгөөр Пи Ар Эс ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн.

  • МА II ТЭДИ төвийн борооны ус зайлуулах хаялга

Дээврийн их засварын ажилттай уялдуулан борооны ус зайлуулах хаялгын ажлыг 6,0 сая төгрөгөөр Товруу Сүмбэр ХХК-тэй гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн.

  • МА III АНКОР төв цахилгаан дулаан хувиарлахбайгууламж, дэд станцын дээврийн их засвар

Дээврийн их засварын ажлыг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан 58,9 сая төгрөгөөр Пи Ар Эс ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн.

  • МА II 4-р давхарын эргэн тойроны фасадны засварын ажилыг 22,3 сая төгрөгөөр Пи Ар Эс ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн.
  • 2015 онд хийгдсэн томоохон төсөл, судалгааны ажлууд
    • Компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн төлөв байдлын ерөнхий архитекторын эскиз, зураг төслийн ажлыг Archetype компаниар үргэлжлүүлэн гүйцэтгүүлж, 54,5 сая төгрөг зарцуулсан
    • Үл хөдлөх хөрөнгийн өнөөгийн зах зээлийн дэлгэрэнгүй судалгааны ажлыг Хорайзон Партнерс ХХК-иар 18,0 сая төгрөгөөр гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн бөгөөд судалгааны ажлыг компанийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, түрээсийн үнийг тогтоох зэрэгт ашиглаж байна.
    • 2005 онд батлагдсан хуучин НББ-ийн бодлогын барим бичгийг сайжруулах зорилгоор Нягтлан бодох бүртгэлийг хөгжүүлэх сантай 11,0 сая төгрөгөөр гэрээ байгуулж, бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулсан байна.
    • Бүх төрлийн хатуу хог хаягдал болон нүүрс боловсруулж шингэн түлш (дизель), цахилгаан үйлдвэрлэх төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг “Эко натур” ХХК-иар 10,4 сая төгрөгөөр, туршилтын үйлдвэрийн ТЭЗҮ-г 24,5 сая төгрөгөөр гүйцэтгүүлсэн байна.

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

2015 оны борлуулалтын орлого – байгуулагаар (мянган төгрөг)

Балансын зүйл Үлдэгдэл Балансын зүйл Үлдэгдэл
Эхний Эцсийн Эхний Эцсийн
А.Хөрөнгө - - Б.Өр төлбөр эзэмшигчийн өмч - -
I.Эргэлтийн хөрөнгө дүн 959,447,543.77 2,033,204,309.15 I.Өр төлбөрийн дүн 44,770,195.06 60,413,808.20
Мөнгөн хөрөнгө 539,491,825.54 1,614,063,389.69 Богино хугацаат өр төлбөр 44,770,195.06 60,413,808.20
Богино хугацаат хөрөнгө оруулалт Урт хугацаат хөрөнгө оруулалт
Авлага 364,370,220.91 347,931,375.81 Үүнээс банкны хугацаа хэтэрсэн өр
Бараа материал 50,842,507.32 66,634,649.85 II.Өмчийн дүн
Үндсэн ба туслах материал Төрийн
Урьдчилж төлсөн тооцоо 4,742,990 4,574,893.80 Хувийн
Бусад III.Хувьцааны дүн 199,917,144.00 199,917,144.00
II.Биет хөрөнгийн дүн 1,248,575,252.17 11,942,652,441.49 Энгийн хувьцааны тоо ширхэг 1,189,983 1,189,983
Барилга байгууламж 1,593,026,286.43 12,573,428,035.06 Нэрлэсэн үнэ 168.00 168.00
Газар Давуу эрхтэй хувьцааны тоо ширхэг
Машин тоног төхөөрөмж 77,381,651.82 116,497,870.46 Нэрлэсэн үнэ
Тавилга эд хогшил 193,850,551.48 201,849,845.93 Халаасны хувьцааны дүн
Бусад тээврийн хэрэгсэл 261,063,687.00 261,063,687.00
Хуримтлагдсан элэгдэл 878,726,924.56 1,210,276,996.96 IV.Эзэмшигчийн өмчийн бусад хэсэг 387,604,403.30 11,011,787,475.05
III.Биет бус хөрөнгийн дүн 2,003,136.14 3,402,461.69 V.Хуримтлагдсан ашиг 1,665,735,109.62 2,795,051,705.08
Үүнээс: Тайлант үеийн ашиг 384,238,890.58 1,127,034,129.34
IV.Урт хугацаат хөрөнгө оруулалт 88,000,920.00 88,000,920.00 VI.Эзэмшигчийн өмчийн дүн 2,253,256,656.92 14,006,756,324.13
Нийт хөрөнгийн дүн 2,298,026,851.98 14,067,170,132.33 VII.Өр төлбөр ба эзэмшигчдийн өмч 2,298,026,851.98 14,067,170,132.33

tah

Нийт хөрөнг хэмжээ 2014 оныхоос 512.1%-иар өссөж 14,067,170,132.33 төгрөгт хүрсэн байна.

Компанийн нийт цэвэр ашиг 2014 оныхоос 2.9 дахин нэмэгдэж 1,1 тэрбум төгрөгт хүрсэн байна.

ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУД

  • 2014-2015 онуудад эхлүүлсэн ажлуудаа тууштай үргэлжлүүлж олсон амжилтаа бататгаж, бэхжүүлэхийн төлөө анхаарч ажиллах;
  • Орлогын өөр эх үүсвэрийг бий болгох боломж бололцоог бүрдүүлж, бодит үр дүн гаргахын төлөө ажиллах;
  • “Прайсуотерхаускуперс Аудит” (ХХ) Компаниар хийлгэсэн хараат бус аудиторын дүгнэлт, зөвлөмжийг холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын дагуу санхүүгийн тайлан бүртгэлдээ тусгаж ажиллах;
  • Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг холбогдох хууль журам, олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж, нэн даруй батлуулж мөрдөн ажиллах;
  • Жилийн турш завсрын буюу явцын аудитыг хийлгэж, зохих заавар зөвлөгөөг цаг алдалгүй авч тухай бүр залруулга хийх