“ТАХЬКО“ ХК ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа

tom bds

“ТАХЬКО“ ХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолын дагуу компанийн 2015 оны  цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 108 төгрөг буюу нийт 128,518,164.00 төгрөг хуваарилж, ХАОАТ-ын татварыг хассан дүнгээр 2016 оны 5 дугаар сарын 1-ний дотор мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ.

Тус компани нь 2014 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 65 төгрөг буюу нийт 77,348,895.00 төгрөгийн ногдол ашиг олгож байсан юм.