ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

“МЭЭГ” ХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээдүүд “Компанийн тухай хууль”-ийн 57.1 дахь заалт, “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 22 дахь заалт, “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, худалдан авах ажиллагааны журам”

-ын 3.1 дахь заалтуудад тус тус заасны дагуу нэгдмэл сонирхолгүй энгийн хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй 61,044 ширхэг хувьцааг, нэг бүрийн 1,400 /Нэг мянга дөрвөн зуун/ төгрөгөөр худалдан авахаар энэ оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай худалдан авах санал зарлаад байна.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ