Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд үнэт цаасаа санал болгож буй "Түмэн шувуут" ХК-ийн мэдээллийг хүргүүлж байна.
Тус компани нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн байна. Үүнд:
- Өндөглөгч тахианы аж ахуй
- Махны чиглэлийн тахианы аж ахуйг шинээр байгуулах
- Органик бордооны /сангас/ үйлдвэр шинээр барих
- Усалгаатай газар тариаланг өргөжүүлэх
Энэхүү хувьцааны андеррайтерингийн үйлчилгээг "Голомт капитал ҮЦК" ХХК, аудитын үйлчилгээг “Улаанбаатар Аудит Корпораци” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Эм Ди Эс Ханлекс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “Итгэлт Эстимэйт” компани үзүүлж байна.
Үнэт цаасны товч танилцуулга:
Хувьцаа гаргагч | ТҮМЭН ШУВУУТ ХХК |
Хувьцааны төрөл | Энгийн хувьцаа |
Татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ | 10.00 тэрбум төгрөг |
Олон нийтэл санал болгох эзэмшлийн хувь |
25.00 % |
Нийтэд санал болгох хувьцааны тоо | 50,000,000 ширхэг |
Нийтэд санал болгох үнэ | 200 төгрөг |
Арилжаалах арга хэлбэр | Тогтоосон үнийн арга |
Захиалга авах хугацаа | 2019.01.15-01.31 |
Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.