“УЛААНБААТАР ХИВС” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

UB carpet

"Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 2-р сарын 22-ны өдрийн №06/2017 тоот тогтоолоор нэгж хувьцаандаа 75 төгрөг буюу нийт 30.3 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар болсон байна.

Энэхүү ногдол ашгийг 2017 оны 5 сарын 1-15 өдрийн хооронд "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах ба ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2017 оны 3 сарын 10 өдрөөр тогтоожээ.