“Хай Би Ойл” ХК (MSE:HBO) мэдэгдэл

hbo logo

2016 оны 3-р сарын 25

Улаанбаатар хот, Монгол улс

“Хай Би Ойл” ХК (HBOil JSC, MSE: HBO; Bloomberg: HBO MO) ашигласан тос дахин боловсруулах, газрын тосны хайгуул олборлолтын компани бөгөөд БНСУ-ын (“Өмнөд Солонгос”) “KOREA JOONGANG DAILY” вэб хуудсанд 3-р сарын 23 өдөр  “ Монгол улс Хойдын газрын тосны бизнесээс гарлаа” гэх гарчигтайгаар нийтлэгдсэн хариуцлагүй мэдээлэл тараасан явдлыг эсэргүүцэж энэхүү мэдээ нь үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна.

Мөн энэхүү мэдэгдлийн хүрээнд “Хай Би Ойл” ХК нь доорхи мэдээллийг хүргүүлж байна.

  1. БНАСАУ-ын төрийн өмчит Korea Oil Exploration Corporation (“KOEC”) компанитай хамтарсан компани хэвээр байгаа бөгөөд эх газрын тосны хайгуул, нөөц илрүүлэх зорилгын төлөө идэвх чармайлт гарган ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд геологи, геофизик ба техник мэдээллийн санг байгуулж хайгуулын ажлыг хийх эрх олгох олон улсын нээлттэй тендер зарлах ажлыг дэмжиж ажиллаж байна.
  2. Компанийн БНАСАУ дахь бизнесийн зорилго нь зөвхөн бизнесийн ашиг сонирхол бус тус улсын нийгэм, түүний хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт гүнээ итгэж байгаа болно.

“Хай Би Ойл” ХК нь НҮБ-аас БНАСАУ-ын эсрэг шинээр батласан хориг арга хэмжээ түүний хэрэгжилтийг судлан, цаашид компанийн бизнесийн үйл ажиллагаанд болон шууд бус хамтарсан компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар судлан компанийн стратегийн хувилбарыг боловсруулан Хойд Солонгосын бизнесийн санаачлагуудад хэрхэн хэрэгжихийг шинжлэн авч үзэх болно.