Хамгийн их тоо ширхэгээр ‘МОНГОЛ ШУУДАН’ ХК арлжаалагдлаа

(BDSEC)- 2016/02/23 Өнөөдөр 15 ХК-ийн 14,1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 19,967 ширхэг үнэт цаас арилжаалагдлаа. BDS индекс 0.58%-иар буурч 1,147 нэгж, Топ 20 индекс 0.66%-иар өсч 11,985 нэгжид хүрсэн үзүүлэлттэй байна.

BDS болон Топ-20 индексийн өсөлт бууралтанд индексийн сагсанд багтах Гермес центр /HRM/ 3.08% өссөн, Сүү /SUU/ 7.15% буурсан үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Арилжаанд хамгийн их үнийн дүнтэй арилжаалагдсан үнэт цаасанд Монгол шуудан /MNP/ 5,7 сая төгрөг, Апу /APU/ 4.0 cая төгрөгөөр арилжаалагдсан нь тооцогдож байгаа бөгөөд эдгээр нь нийт үнийн дүнгийн 74.5%-ийг эзэлж байна.

Тоо ширхэгээр хамгийн их арилжигдсан үнэт цаас Монгол шуудан /MNP/ ХК-ийн хувьцаа байсан бөгөөд 17,492 ширхэг арилжигдсан байна.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ       

Идэвхитэй арилжигдсан үнэт цаас Үнэ Үнийн дүнгээр
Монгол шуудан /MNP/ 324.92 5,683,550
Апу /APU/ 3,764 4,094,750
Атар өргөө /ATR/ 65,000 975,000
Ханш өссөн үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Гермес центр /HRM/ 134 +3.08
Говь /GOV/ 8,250 +1.79
Монгол шуудан /MNP/ 324.92 +0.04

 

Ханш буурсан үнэт цаас Үнэ % Өөрчлөлт
Сүү /SUU/ 135,000 -7.15
Газар сүлжмэл /SUL/ 50,000 -5.66
Могойн гол /BDL/ 4,314 -0.83